БИЛГИЙН ТООЛЛЫН 3 2025.04.30 / ЛХАГВА ГАРАГ
ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН ХОЁР ХАР ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Наран ургах, шингэх: 05:36-20:03
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Уул
Аргын тооллын дөрөвдүгээр сарын 30, Буд гараг. Билгийн тооллын 3, Чөлөөт эх одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 05:36 цагт мандан, 20:03 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.