Dark Light
Нийгэм | 2025-04-29

3.5-20 САЯ ТОНН АЧААГ ЛОГИСТИКИЙН ТӨВ РҮҮ ТЭЭВЭРЛЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотод 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнд Хүннү хот болон Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл багтаж буй. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах дээрх төмөр зам 102.5 км урт үргэлжилнэ. Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замаар жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Хүннү хотын шинэ суурьшлын бүсийг дэмжихэд үр нөлөөтэй.

Мөн Хүннү хотыг нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх хүрээнд төрийн захиргаа, их дээд сургууль, тээвэр логистик, аялал жуулчлал, санхүүгийн төрөлжсөн дагуул хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар тээвэр логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана. Уг уулзалтаар Хүннү хотын тээвэр, логистикийн бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцох юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00