Dark Light
Нийгэм | 2025-04-29

ОХИН: ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХҮСЭЛ ИХЭСНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хамт олны дунд худал хов тарах магадлалтай өдөр. Дүрэлзсэн галыг өрдөж асаалгүй зөөлөн аргаар унтраа. Харин таны гэр оронд хайр сэтгэл, дулаан уур амьсгалаар дүүрэн байна. Аль болох санаачилгатай байж, эерэг сайхан харьц. Хүний сайхан сэтгэлийг хөдөлгөж чадвал таны урьд үйлдсэн алдааг уучлахад чухал нөлөө үзүүлэх болно.
 
Үхэр: Овоорсон их ажлыг өнөөдөр дуусгах гэж улайрах хэрэггүй. Хамтын ажиллагаа нэмэгдэнэ. Ярвигтай гэрээ хэлэлцээрүүд таныг ядаргаанд оруулж болзошгүй. Гэр бүлдээ цаг гарга. Хайртай хүнтэйгээ хамт сууж, илэн далангүй ярилц. Зарим зүйлийг муу нуухаар сайн илчил. Ялангуяа санхүүгийн орлого зарлага гэр бүлийнхэнд ил тод байх ёстой.
 
Ихэр: Бусдын анхаарлыг өөртөө татах улиг болсон арга барил хэрэглэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Шинэ ажил, төсөл эхлэхэд тохиромжгүй өдөр. Эелдэг аашилж, тайван байсан хүн зөвдөнө. Дутуу орхисон ажилдаа л төвлөр. Ажил хэрэгтэй холбоотой төлөвлөгөө гаргахад тааламжтай байна.
 
Мэлхий: Од эрхэс таны биеэ авч явах байдал тогтворгүй байхыг илтгэж байгаа ч ирээдүй тань гэрэлтэй байна. Гэр бүлийн асуудал амар тайван байдлыг тань бусниулахаас сэргийлж ойр дотнын хүмүүстээ цаг гарга. Гэрийнхэн болон найз нөхдөө баярлуулах арга хэмжээ зохион байгуул. Ганц бие хүмүүс сонирхолтой санагдах хэн нэгэнтэй учирна. Харин одоохондоо хэт дотносохоос болгоомжил.
 
Арслан: Тулгарсан асуудалд шийдэл олтлоо тэвчиж хүлээ. Амьдралын шаардлага гарсан ч буруу үйлдэл бага гарга. Үгүй бол тулгарсан нөхцөл байдалд толгой чинь эргэж гүйцнэ. Бусдыг хэт дуурайх хэрэггүй. Элдэв материаллаг сонирхлыг хамгийн чухалд бүү тооц. Өнөөдөр өнгөцхөн шохоорхол хайрын харьцааг тань ээдрээтэй болгох магадлалтай.
 
Охин: Өөрчлөлт хийх хүсэл ихэснэ. Ажил мэргэжлийн хүрээнд ямар нэг хүчин зүйлд хязгаарлагдахгүй байх бололтой. Шинээр бүтээж өөрчлөх ажлыг сайн хийнэ. Зарим хүмүүст албан тушаал өсөх боломж гарна. Өөрийн ажил хэргийн байр суурийг бататгахын тулд шинэ зүйл сэдэх хэрэгтэй. Хувийн амьдралаа ч анхаарч, гэр орон, байр сууцаа засварлах ажил амжилттай бүтнэ.
 
Жинлүүр: Ахуйн асуудлуудаа шийдэхэд хялбар өдөр байна. Та үл хөдлөх хөрөнгийн асуудал хөөцөлдвөл үр дүнтэй. Нууцлаг харилцаанд тийм ч таатай бус байх бөгөөд цаашдын ажил хэрэгт тааруу нөлөөлж болзошгүй. Түр зуурын шохоорхлоо мартаад өөрийгөө бүхлээр нь гэр бүлдээ зориул.
 
Хилэнц: Өнөөдөр таныг ажил хэрэг бүрэн эзэмдэж, амжилт таныг шавдуулах болно. Хэт яарвал сэтгэл санааны тогтвортой байдал алдагдаж болзошгүй. Сэжигч, хардамтгай зан илрэх болно. Биеэ бүү тоо. Тавьсан зорилгоо хамт олонтойгоо хамтран урагшлуул. Мөн гэр бүлийнхэндээ хамт байх цаг гарга.
 
Нум: Хийж гүйцэтгэсэн ажил дээр дахин судалгаа шинжилгээ хийх шаардлага гарч магадгүй. Гаргасан дүгнэлтдээ бүх зүйлийг багтаасан эсэхээ нягталж шалга. Өөртөө итгэлтэй байгаа бол зоригтой алхам хий. Мөнгө санхүү, өмч хөрөнгийн асуудалд онцгой анхаарал хандуул. Зорилгодоо хүрэх эсэхдээ санаа зовниж байгаа бол ирж буй дарамт шахалтыг багасгах төлөвлөгөө гаргаарай.
 
Матар: Саад тотгор бэрхшээлтэй өдөр. Богино хугацааны сургалтаар мэдлэгээ шинэчлэхэд таатай. Хамт олонтойгоо харьцаагаа бүү хурцатга. Санхүүгийн үйл ажиллагаанд асуудалд үүсэж болзошгүй тул тайлан тооцоондоо анхаарлаа сайн төвлөрүүл. Өр ширний асуудлаа шийдэх болон хууль шүүхийн байгууллагад хандахад сайн.
 
Хумх: Олон нийтийн харилцаа болон улс төрд амжилт олохын хичээж байгаа хүн аль болох зөв явахыг од эрхэс зөвлөж байна. Эрх мэдэл гэдэг бол зөвхөн нэр хүнд, хүндэтгэл бус томоохон хариуцлага юм. Өнөөдөр хувь хүмүүс болон албан байгууллагуудтай харьцахад амжилттай байна. Сайн санасан хүнд буруу сэтгэгдэл төрүүлж болзошгүй тул завгүй байсан ч мэдрэмжтэй хандаарай.
 
Загас: Холын үйл хэрэгт үнэнч сэтгэл, уйгагүй зүтгэл хэрэгтэй. Асуудалд бодитойгоор хандах, эрч хүчээ бүрэн дүүрэн ашиглах зэрэг нь ажлаа гайхалтайгаар зохион байгуулах боломж олгоно. Нэр хүндээ өсгөх нь санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд тусална. Үйл явдлаар дүүрэн өдөр бөгөөд од эрхэс танд аз тохиохыг билэгдэж байна.
Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00