Dark Light
Нийгэм | 2025-04-30

ӨНӨӨДӨР ХҮҮХДЭЭ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдрийг 1998 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн дэлхийн хэмжээний санаачилга юм.

Монгол Улс ч энэхүү зарчмыг дэмжиж, Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хууль-иар бүх орчинд хүүхдийг хүч хэрэглэн шийтгэхийг хуулиар хориглосон цөөн улсын нэг болж байна.

Тодруулбал, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т:

“Эцэг, эхэд хүүхэдтэй холбоотой эрхээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, зүй бус харьцах, бие махбодын шийтгэл хэрэглэх, гутаан доромжлохыг хориглоно” хэмээн заасан байдаг.

Энэ нь хүч хэрэглэж шийтгэх нь хүмүүжлийн арга биш болохыг хуульчлан тунхагласан чухал алхам юм.

Хүүхдийг зодож шийтгэхийн оронд дараах эерэг хүмүүжлийн аргууд илүү үр дүнтэй, үр нөлөөтэй байдаг:

-Зөв үйлдлийг урамшуул:
Хүүхдээ хариуцлагатай, өөртөө итгэлтэй иргэн болгон өсгөхийн тулд түүний зөв үйлдэл, эерэг хандлагыг анзаарах, магтах хэрэгтэй.

-Хувь хүн мэт хандах:
Асуудал гарсан тохиолдолд олон нийтийн өмнө зэмлэх бус, тайван орчинд ярилцаж ойлголцох нь чухал.

-Хүүхдийн харааны түвшинд очих:
Хүүхдэдээ доош сууж, нүд рүү нь харж, тайван дуугаар ярьснаар илүү итгэлцэл, ойлголцол бий болдог.

-Хашхирахын оронд зөөлөн ярь:
Чанга дуу, орилох нь айдас төрүүлдэг бол зөөлөн дуу анхаарал төвлөрүүлж, хүндлэл бий болгодог.

-Харилцан ярилцах:
Хүүхэдтэй “заах” бус “ярилцах” харилцааг бий болгоорой. Тэдний санал, мэдрэмжийг сонсох нь хүмүүжилд чухал нөлөөтэй.

-Өөрөө үлгэрлэн харуулах:
Томчуудын зан авир нь хүүхдэд хамгийн том хичээл болдог. Тиймээс зөв үлгэрлэл үзүүлж, үг, үйлдлээ хянаарай.

-Завсарлага авах:
Ууртай үедээ шийдвэр гаргахын оронд тайвширч, нөхцөл байдлыг эргэн харж, илүү зөв арга замыг эрэлхийлээрэй.

-Эергээр ярьж, урам өг:
Хүүхдийн тухай бусдад зөвхөн сайн, эерэгээр ярьж, түүнийг урамшуулах нь сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлнэ.

Түүнчлэн хүүхдийг хэзээ ч бусдын хүүхэдтэй зүйрлэж болохгүй. Учир нь хүүхэд бүр дахин давтагдашгүй, онцгой билээ.

Таны хүүхэд — таны ирээдүй. Тэднийг хүчирхийлэлгүй, хайр халамжтай орчинд өсгөх нь бид бүхний үүрэг юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00