Цагдаагийн байгууллагад энэ сарын 28-29-нд шилжих шөнө, 01:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, уулын замд зам тээврийн ноцтой осол бүртгэгджээ.
Ослын үед “Volvo” маркийн ачааны чиргүүлтэй автомашин онхолдсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид ослын газарт очиж, холбогдох шалгалтын ажиллагаа явуулж эхлээд байгаа юм.
Одоогоор ослын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээ, хэн буруутай болохыг тогтоох шалгалт үргэлжилж байна.
Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:
-
Замын хөдөлгөөний дүрмээ чанд сахиж,
-
Анхаарал болгоомжтой, хариуцлагатай зорчиж,
-
Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг жолооч нарт уриалж байна.
Сүүлийн үед хүнд даацын тээврийн хэрэгслийн оролцсон ослууд нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн хурд хэтрүүлэхгүй байх, эрсдэлтэй нөхцөлд онцгой анхааралтай байх нь хамгаас чухал юм.