Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Боловсролын сайд П.Наранбаярын мэдээлснээр Боловсролын зээлийн сангийн (БЗС) журамд дараах гол өөрчлөлтүүдийг оруулжээ:
-
2+2 хөтөлбөрөөр гадаадад сурсан тохиолдолд зээл олгоно.
-
10-аас дээш жил мал малласан иргэний нэг хүүхдийг БЗС-гаар сургана.
-
Гадаадад суралцаж буй оюутнууд зээлээ 20 хүртэлх жилийн хугацаанд эргэн төлөх боломжтой.
-
БЗС-гаар суралцсан оюутан гадаадад 3 хүртэлх жил ажиллаад эх орондоо ирэх нөхцөлтэй.
-
БЗС-гийн шалгуурыг хангасан бол нэг өрхийн хэдэн ч хүүхэд зээлд хамрагдах боломжтой.
Мөн дараах мэдээллийг нийтэд хүргэлээ: БЗС-д 300 орчим тэрбум төгрөгийн зээлтэй, нийт 14 мянган хүний мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд шилжүүлсэн байна. Ингэснээр эдгээр иргэд албан ёсоор авлагатай гэж бүртгэгдсэн байна.
Энэхүү өөрчлөлтүүд нь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн хүүхдүүдэд боломж олгох, мөн зээлийн сангийн эргэн төлөлтийг зохицуулахад чиглэжээ.