Dark Light
Нийгэм | 2025-04-30

БАР ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Фото зургийг | mpa.mn

БИЛГИЙН ТООЛЛЫН 4

2025.05.01 / ПҮРЭВ ГАРАГ

ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААН МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.

Наран ургах, шингэх: 05.34-20.04

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 5 сарын 1, Бархасвадь гараг. Билгийн тооллын 4, Гөрөөсөн толгой одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00