Dark Light
Нийгэм | 2025-05-01

НУМ: ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛДАА ХАНЦУЙ ШАМЛАН АЖИЛДАА ОР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 
Хонь: Таны төлөвлөгөө, бодож боловсруулсан ажилд саад бэрхшээл гарна. Өөрийн буруу байсан ч байр сууриа хамгаалан зогсох бололтой. Гэхдээ шаардлагатай бол бууж өгч сур. Биеэ хянахгүй бол дураараа, амиа хичээсэн байдал идэвхжиж байна. Бусдын санаа бодлыг үл тоомсорлон өөрийгөө хамгаалан зүтгэх хандлагатай их байна. Санхүүгийн асуудал шийдвэрлэх, үл хөдлөх худалдан авах гэж байгаа бол ойр дотнын хүнтэйгээ сайн зөвлө.
 
Үхэр: Ажил хэрэгтээ алдаа гаргасан бол хариуцлагаас бүү зугт. Алдаагаа цагийг нь олж хүлээн зөвшөөрвөл хожим алдар нэрд хүрэх суурь ч болж болно. Ажил амьдралаа шинэчлэх, өөрчлөх хүсэл төрж магадгүй байна. Аж ахуйн асуудлуудаа шийдвэрлэх, засвар хийхэд тохиромжтой цаг үе байна.
 
Ихэр: Өдөр тутмын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадвал амжилтад алхам алхмаар дөхсөөр байх болно. Таны эелдэг нийцтэй зан зарим ажлыг амжуулахад ихээхэн тус болно. Хэрвээ хийж буй зүйлийнхээ зөв эсэхэд эргэлзэж байвал яарсан алхам бүү хий. Ашиг сонирхол өөр байсан ч бусадтай хэл амаа ололцож чадна. Хувийн амьдралд эерэг өөрчлөлтүүд гарна. Хайртай хүндээ итгэх итгэл эргэн ирнэ.
 
Мэлхий: Их хэмжээний хөрөнгө оруулалтаа түр хойшлуул. Энэ нь танд эрсдэлийг сайн судлах боломж олгоно. Дэлхийн нийтийн чиг хандлагыг илүү мэдэр. Сайн зөвлөгч танд хэрэг болно. Шинжилгээ хийж, илүү дутуу зүйлээсээ салах хэрэгтэй. Элдэв амлалт, хэлхээ холбоо саад тотгор учруулж байгааг олж мэднэ.
 
Арслан: Олны дунд байхдаа өөрийгөө бүрэн харуулж чадна. Гэхдээ оргилыг эзлэхээр хэт яарах хэрэггүй. Хамгийн гол нь зөв эхлэл. Ямар ч бэрхшээл таныг зогсоож чадахгүй ч төлөвлөгөөгөө сайн боловсруул. Хэрвээ та сайн төлөвлөж, үндэс сууриа зөв тавьж чадсан бол гялалзсан ялалтууд дараалан ирэх болно.
 
Охин: Уйтгар гуниг ихэсгэнэ. Үнэнч зан тань хүмүүсийг өөртөө татах боломж өгнө. Ганц бие хүмүүс романтик уулзалт товлож, шинэ хүнтэй танилцах бололтой. Аливаа өөрчлөлтийг хийхэд таагүй байж мэднэ. Хамт олон, дарга удирдлагатайгаа харьцахдаа байгаа байдлыг үнэнээр ойлгуулж чадвал таны үнэлэмж өснө.
 
Жинлүүр: Хувийн харилцаанд хүндрэл гарах магадлалтай байна. Удаан хугацааны турш таагүй харьцаатай байсан хүнтэйгээ ярилцах үед анхаарал төвлөрөл муу байх бололтой. Сэтгэлийн тэнхээгүй байх нь таныг зугаа цэнгэл хөөж, таагүй явдалд орооцолдох шалтгаан болно. Өөрийн дотоод хүсэл эрмэлзлэлийг сонс.
 
Хилэнц: Бусадтай харьцах үедээ өөр хүмүүсийн үзэл санаа таны саналтай яг адил байх албагүй гэдгийг ойлго. Гэрээ хэлцэл хийхдээ жижиг зүйлийг ч үл тоосон байдал гаргаж болохгүй. ӨНөөдөр хэт нэг талыг баривал санхүү мөнгөний хохирол гарна. Хувийн амьдралд тань өөрчлөлт гарна. Хэн нэгэн тусална гэж бүү найд. Хайр дурлалдаа хэт өөрийнхөөрөө, шийдэмгий ханддаг бол энэ удаад тийм байдлаа хязгаарла.
 
Нум: Хариуцлагатай ажилдаа ханцуй шамлан ажилдаа ор. Өөрийгөө завгүй байлга. Ямар нэгэн шалтаг хүлээж авах хэрэггүй. Цагийг дэмий өнгөрүүлэхгүйн тулд зуурдын учралаас өөрийгөө татаж ав. Үнэнч харьцаа хайртай хосуудыг баярлуулна. Гэртээ хайртай хүмүүстэйгээ илэн далангүй ярилцах цаг гарга.
 
Матар: Өнөөдөр сайн судалж, шийдвэр гаргаарай. Санхүүгийн уналтын гол шалтгаан буруу шийдвэр байх болно. Хүндрэлтэй цаг үе ирж байна. Олон нийт үйл ажиллагаанд тулгамдаад буй саад тотгорыг даван туулахын тулд танаас эр зориг, тэсвэр хатуужил шаардагдана. Юу хийхээ мэдэхээ больж, аргаа барсан ч хуулийн дагуу ажилла.
 
Хумх: Хойшлуулшгүй олон асуудал гарч магадгүй. Бүхнийг амжуулах шаардлагатай болно. Гэхдээ онц шаардлагагүй уулзалт, ярианаас татгалз. Дарамт шахалт таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хамтрагч нартайгаа маргалдахаас зайлсхий. Орлогын түвшин бага зэрэг буурна.
 
Загас: Шинэ ажил эхлэхэд хамаг хүчээ бүү зарцуул. Ажлын ачааллаа жигд хуваарил. Энэ үед хүссэн үр дүн авчрахгүй тул гэрээ хэлцэл хийх ажлаа хойшлуул. Шаардлагагүй хүмүүсийг хүлээн авч уулзахгүй байхыг хичээ. Боловсон аргаар зарим хүмүүсээс бултахыг зөвлөж байна. Хайртай хүнтэйгээ сайхан харьц. Ажлын асуудлыг тэнд нь үлдээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00