Dark Light
Нийгэм | 2025-05-01

ӨНӨӨДӨР "ИХРҮҮДИЙН БАЯР"

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол улсад “Ихрүүдийн баяр”-ыг анх 1990 оны 5 дугаар сарын 1-ний өдөр “Хос уянга” нэртэйгээр тэмдэглэжээ. Ихрүүдийн анхны баярт 57 ихэр оролцож, авьяас чадвараа үзүүлж байжээ. Улмаар хоёр жил тутам нэг удаа зохион байгуулах уламжлалтай болсон юм. Уг баярыг Монголын ихрүүдийн холбооноос тогтмол зохион байгуулж байсан ч ковидын цар тахалтай холбогдуулан сүүлийн 10 жил тэмдэглээгүй байна. Ийн энэ жилээс тэмдэглэж байна.

Ташрамд дурдахад, Дэлхийн ихрүүдийн холбоог 1934 онд ихрүүдийн санаачилгаар тэдний тусын тулд байгуулжээ. Дэлхийн улс орон бүрд ихрүүдийн баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг байна. АНУ-д жил бүр зохион байгуулагддаг ихрүүдийн олон улсын 32 дахь баярт, 2007 онд монголчууд анх удаа оролцож байжээ.

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00