2025 оны 5 дах их дуулга тэмцээн тажикистан улсын душанбе хотод зохион байгуулагдаж байна. Эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д барилдсан 2024 оны өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, европын цувралын хошой аварга, үндэсний шигшээ баг, женко клубын тамирчин ж.анударь алтан медаль хүртлээ. Ж.анударь анх удаа их дуулга ангилалд алтан медалийн төлөө өрсөлдөн аварга болсон ба их дуулга ангилалаас хүртэж буй анхны медаль нь алтан медаль болж байна.
Нийгэм | 2025-05-02
Сэтгэгдэл бичих