Dark Light
Нийгэм | 2025-05-03

ХАЙР ДУРЛАЛГҮЙ ХАМТРАН АМЬДРАГЧ НАМУУДЫН ХЭРҮҮЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөнжилдөө орсон намууд хөлөө жийлцэж, УИХ-ын чуулган АН-ын гишүүдийн онгорхой сандалтай үргэлжилж байна. МАН, АН хоёр Засгийн газрын зааланд бол хүнтэй нийлээд озолдон сексдэж байгаа бол УИХ-ын танхимд бол зодолдон боксдож байна. 

УИХ-ын гишүүн Жудагийн Баярмаа асууж, Ерөнхий сайд С.Баярцогтод хариултаа өгсөн нь хайр дурлалгүйгээр хамтран амьдрах хугацаатайг сануулж, гал дээр тос нэмлээ. 

АН-ынхан Ж.Баярмаа бол С.Баярцогт биш, эрэгтэй биш эмэгтэй хүн, УИХ-ын гишүүн асуух эрхтэй, хувь хүний гомдол тунирхал биш, Засгийн газар парламентынхаа дээр гарсан хүчирхийлэл гэх зэргээр үзэж байна.  

МАН-ынхан С.Баярцогт баруун аймгийн Ж.Баярмаа болчихсон явж байна, 50 гарсан эмэгтэйг залуу хүн байжийж гэсэн нь матаас биш магтаал, топ модель Одгэрэлтэй зүйрлэсэн гоё үг гэцгээж байна.

АН-ынхан энэ бол эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хэрүүл биш, институц хоорондын асуудал учир “Бид явлаа, баяртай, битгий араас дуудаарай” гэдэг дууг караокед бэлтгэж байгаа мэдээтэй байна. АН-ын дарга тэргүүтэй МАН-ын Засгийн газарт ажилтай 8 хүн наашаа ч гүй цаашаа ч үгүй, ийшээ харж инээгээд, тийшээ харж уйлаад хэцүүхэн байна.

МАН-ынхан өрөөнд нь цэцэг бариад орж уучлал гуйхгүй, Ж.Баярмаагийн төрсөн ах нь бүр ХЗХ-той байсан юм шүү гэж бүх юмны эсрэг супер тэмцэгчээр төрийн ордны хашааны үүдэнд хэлүүлж байна. 

Ж.Баярмаа нь цаанаа С.Баярцогт, Оюук нь жинхнээсээ Женко шүү гэж ч байх шиг. Өөр хүнээс өөр хүн олж хардаг трэнд дэлгэрч, өөрийгөө Ерөнхий сайд гэж бодсон засуул Э.Оюунболдыг Б.Орхонбаяр аа ч гэж байх шиг. Орхонбаяр арслан чинь энэ ш дээ гээд Орхон гавъяатын зургийг ч үзүүлээд байх шиг. 

АН, МАН хоёр аль нь илүү гомдсон бэ гэдэг ана мана уралдаан, Ж.Баярмаа, Ерөнхий сайд хоёрын ач тач тунирхал дунд ард түмэн л хохирч байна. МАН, АН хоёр МАНАН дундаа тэврэлдэж, МАНХАН босгож тэрсэлдээд л, дурлалгүй гэрлэлт, сэтгэлгүй амьдрал ганцхан үгэн дээр салж сарнидаг шиг л юм болоод байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00