Dark Light
Нийгэм | 2025-05-03

САЛААВЧНЫ ТУЛААН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ их сошл цэнгэл зугаа наадмын хүчит хэрүүлийн зүүн талын магнайд Төв цэнгэлдэхийн дарга, түмэн олныг бухимдуулагч, төрийн наадмыг түйвээгч, улсын наамдыг усанд автуулагч, иргэдээ ялгаварлагч иргэдийн төлөөлөгч, 1ХБЭТ-ийн ивээлийг спонсорыг хүртэгч, задарсан дүвчин захирал Энхжаргалаан 

Энэ их фэйсбүүк хүчит хэрүүлийн баруун талын магнайд Баянхонгор аймгийн уугуул, уран салаавчийг уралдуулагч, орос хараалыг урсгагч, олноос онцгой орилон чарлагч, лайтай лайвчин, ланчигтай хэрүүлч Мөнх-Эрдэнэ ээ   

Төв цэнгэлдэхэд “Түй май” салаавч уралдуулсан, түлхэх мангасдахыг өрсөлдүүлсэн халз тулаан, баттле дисс олныг талцуулж, бас жигшээлээ. Төрийн хууль тогтоох танхимд МАН, АН-ын гишүүд сайд нарын дисллэж, Төв цэнгэлдэхэд МАН, АН-ын хоёр гишүүн мангасдан түлхэлцлээ. 

Хиймэл хятад зүлгээр монгол наадмыг түйвээгээд, хотын девтаат, стадионы даргаар дахин тавигдсан Ж.Энхжаргалан хүүхдийнхээ хөдөлмөр-хүмүүжлийн хичээлдээ Нарангийн хогийн цэгийг үзүүлэн таниулах материал  болгосон нь хэрүүлийн алим тарьсан. Овоо босгосон шаазгай Ж.Энхжаргалангийн эвээ олоогүй, иргэдээ гөлөг төлгөөр нь дууддаг, элдвээр ялгаварладаг үг үйлдлийг лайвын дархан аварга, лайтай хэрүүлч Мөнх-Эрдэнэ яаж зүгээр өнгөрүүлэх вэ? Ганц үг газар гээдэггүй, иргэнээ гөлөг төлгөөр нь дуудаж, элдвээр харааж ерөөдөг Ж.Энхжаргалан бүү хэл эрүүл хэвийн хэн ч тэсвэрлэх албагүй, аргагүй нөхцөлд хаа очиж  овоо биеэ барилаа. Мөнх-Эрдэнийг өөрөө өөртэй нь барилдуулж, өчнөөн салаавч авч, чацга, п...гээрээ дуудуулж, мангасдуулж түлхүүлж байгаад хариуг өглөө. Харилцан салаавч, хараал уралдуулсан хоёр сулхан кидан чулхийтэл ганц ганц хийгээд тулаан биш хэрүүл нь тун чиг аюулгүй дууслаа. 

Мөнх-Эрдэнэ  төрийн өмчит компанид хувийн BRB компанийнхнаа дагуулж авчирсан, 25 тэрбумын тендер хуссан гэх зэргээр довтолсон. Ж.Энхжаргалангийн няцааснаар бол 25 тэрбум биш 25 сая төгрөг юм байна. Ж.Энхжаргалангийн төрийн өмчөөр юу хийсэн нь чухал болохоос хэний хүргэн, хадам нь баян эсэх нь энд хамаагүй, яг л ядуу иргэдээ ялгаагүй алагчлал бас мөн үү гэвэл мөн юм. Салаавч тавьж байгаад үнэнийг олох, харааж хашгичиж байгаад хар цагааныг ялгах нь буруу юу гэвэл буруу юм.  Зорилго нь аргаа зөвтгөхгүй. Буруу аргаар зөвд хүрэхгүй. Зөв аргаар бурууд хүрэхгүй.

Ж.Энхжаргалан олон монгол айлын амь амьдралыг мөрийнд тавьж, мөнгийг нь сордог 1XBET гэдэг цахим бооцооноос ивээлэн тэтгэлэг авдаг BRB компанийг Соёлын сайд Ч. Номинтой хамт үүсгэн байгуулж, урлаг соёлын акц, эвент зохиодог бизнестэй хүн Төв цэнгэлдэхийг удирдах нь өөрөө ашиг сонирхлын зөрчил юмэ  Төрийн наадмыг усан наадам болгож, улсын заан Б.Пүрэвсайхан нарын олон бөх гэмтэж бэртэж, түрүү үзүүрт яригдаж байсан Ө.Бат-Өлзий С.Сүхбат нарын олон хүчтэн хөл хальтран ойчиход хүргэсэн хүн Төв цэнгэлдэхийг эзэгнэх нь утга учиргүй юм. Буруутан хайгаад бол би ажлаа өгчихье. Ялархаад байгаа ч юм биш. Ядарч байна” гэж хэлж байсан хүн ахиад энэ ажлыг авах нэр нүүргүй нь үнэн юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00