Дэлхийн хамгийн өндөр настай хэмээн албан ёсоор бүртгэгдсэн гэлэнмаа Ина Канабарру Лукас 116 нас 326 хоногтойдоо Бразил улсын Порту-Алегри хотод лхагва гарагт таалал төгслөө.
Түүний насыг Насжилт судлалын олон улсын байгууллага болох Gerontology Research Group-ын судлаачид баталгаажуулж, манай гаргийн хамгийн өндөр настай хүнээр албан ёсоор тогтоосон юм. Лукас нь 1908 онд Бразилд мэндэлсэн бөгөөд Бразилын алдарт хөлбөмбөгийн “Интернасьонал” багийн үнэнч хөгжөөн дэмжигч байжээ.
Талийгаачийн дурсгалыг хүндэтгэн тус багийн албан ёсны хуудсанд түүний зургийг нийтэлж, “К.Лукасын оюун санааны өвийг дурсан хүндэтгэх болно” хэмээн бичсэн байна.
Ина Канабарру Лукас өмнөх хамгийн өндөр настай хүн болох Японы Итоокагаас хойш энэ хүндэтгэлийг хүртсэн бөгөөд Итоока 2024 оны арванхоёрдугаар сард 116 насандаа хорвоог орхижээ.