Dark Light
Нийгэм | 2025-05-03

БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
 
4-ний өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.  
 
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
 
05-р сарын 03-04-нд шилжих шөнөдөө Хөвсгөл, Архангайн нутаг, 4-ний өдөр Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орохыг анхааруулж байна.
 
2025 оны 05-р сарын 03-ны 20 цагаас 2025 оны 05-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
 
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...-7 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +4…+9 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2…-4 градус хүйтэн, бусад хэсгээр +2…+4 градус, өдөртөө сэрүүсэж +10…+12 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +12…+14 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 8-13 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.
 
2025 оны 05-р сарын 05-наас 05-р сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
05-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 07-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно. Салхи 5-7-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар, 08-нд тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16…+21 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00