БИЛГИЙН ТООЛЛЫН 7
2025.05.04 / НЯМ ГАРАГ
ХАВРЫН АДАГ ШАРАГЧИН ЛУУ САРЫН ДОЛООН УЛААН ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
Наран ургах, шингэх: 05.29-20.09
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Шороо
Аргын тооллын 5 сарын 4, Адъяа гараг. Билгийн тооллын 7, Найралт эх одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 29 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.