2025 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ямар ч үед хүрэх зорилго чухал гэдэг зарчмыг баримтал. Мөнгө, алдар чухал ч хүсээд ч олдохгүй зүйл эрүүл мэнд гэдгийг сайн сана. Ажил амралтын хэмнэлээ тохируул. Жинхэнэ нөхөрлөж чаддаг хүнд амжилт ирнэ. Итгэлтэй найз нөхөд их тус болох үе. Хайр дурлалын харилцаанд азтай байна. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцана.
Үхэр: Хэрүүл маргаан болох шалтгаан байгаа бол найз нөхөд, эртний танилуудтайгаа уулзахаас аль болох зайлсхий. Зугаа цэнгэлд оролцоход таатай бус үе. Энэ өдрийг зөвхөн ойр дотно хүмүүсийнхээ дунд өнгөрүүл. Зарим хүмүүсийн харилцаанаас урам хугарах бололтой. Иймд өөрийн байр суурийг тогтоохын тулд найрсаг байхад бүх хүчээ чиглүүл.
Ихэр: Сэтгэл хөөрөл, мэдрэмжээ хэт чамин илэрхийлэх хэрэггүй. Хуурамч жүжиглэлт хайртай хүнээ цаашаа түлхэж болзошгүй гэдгийг од эрхэс зөвлөж байна. Хэрвээ та дурласан бол түүндээ бүрэн итгэж, түүнийхээ төлөө амиа зориулахад ч бэлэн байна. Хувийн амьдралдаа мэдрэмжтэй ханд. Хүүхдүүдэд таны тусламж хэрэгтэй байна.
Мэлхий: Гэр бүлтэй хүмүүс хүүхдүүдээ анхаарч, хамтдаа ямар нэг зүйл хийхийг хичээх хэрэгтэй. Энэ өдөр таатай бэлэг хүлээн авбал сэтгэл санаа өндөр байна. Сэтгэл өөдрөг хүмүүсийн амьдрал аз жаргалаар дүүрэн байна. Та ухаалаг байдлаараа гялалзаж уралдаан мэтгэлцээнд оролцохыг эрмэлзэх бололтой. Холбоо харилцаагаа өргөжүүлэхэд анхаар
Арслан: Зарим үл ойлгогдох үйл явдал таныг гэнэтийн үйлдэл хийхэд хүргэнэ. Ухаантай байвал алдаагаа засах боломж гарч ирнэ.Түр зуурын уналт байх л зүйл. Их амжилтад хүрэхийн өмнө уналт ирнэ гэсэн зарчмыг ойлго. Алдартай хүмүүсийг ч таагүй зүйлс, саад бэрхшээлүүд хүрээлж байдаг гэдгийг сана. Дотнын хүмүүсийнхээ дэмжлэгтэйгээр төвөгтэй байдлаас амжилттай гарч чадна.
Охин: Холимог хандлагатай өдөр. Ээдрээтэй харилцаа таагүй үр нөлөө авчирна. Хэрэв таны гэр бүлийн харилцаанд таагүй нөхцөл байдал илэрвэл хэвийн болгох ухаалаг алхмыг түрүүлж хийхгүй бол энэ байдал удаан үргэлжилнэ. Харин харилцан итгэлтэй халуун хайр дурлалын харилцаанд таатай үйл явдал тохиолдож ч магадгүй. Тайван орчинд байж, амьдралын үнэ цэнтэй зүйлийнхээ төлөө зарим үед зугаа цэнгэлийг хойш нь тавь.
Жинлүүр: Ямар нэг үйл ажиллагаанд оролцвол азтай байна. Хэрэв сонголт хийх шаардлага гарвал хэт бодох хэрэггүй. Хувийн ашиг сонирхлыг л хар. Гэр бүлээрээ бахарх. Энэ нь аз жаргал, амжилтын үндэс болно. Гэрийн ажилдаа цаг заваа зарцуул. Энэ нь таныг ажлын стрессээс салгах шилдэг арга болж чадна.
Хилэнц: Олдсон боломжийг алдалгүй шүүрэн ав. Тайван амгалан байдал нь нухацтай, чухал шийдвэр гарахад тусална. Өөрийн итгэсэн зүйлээ баримтлан зөн мэдрэхүйгээ сонс. Хувийн амьдралаа аз жаргалтай байлгахын тулд эсрэг хүйсийн хүнээс нэр хүнд олж авах боломж байна. Үнэн сэтгэлээсээ хайрлаж, халамжилж чадвал мөн тийм л хариу авах болно.
Нум: Од эрхсийн тааламжгүй байрлалаас болж гэр бүл доторх харьцаа муудаж болно. Дурлалт хосууд хувийн харилцаандаа элдэв чимэггүй, байгаагаараа байлгах нь зохимжтой. Бие биеийнхээ сэтгэлд үнэн зөвөөр байр сууриа эзэлж сур. Хэт сэтгэлийн хөөрөлд автаж хэрэггүй. Үйл явдал санаанд оромгүй байдлаар эргэвэл хэрүүл маргаан үүсэж магадгүй.
Матар: Таны хувийн амьдралын таатай цаг үе. Та удаан бодсон аялалдаа явж магадгүй. Хотоос гарч аялж зугаалах нь амьдралыг гэрэл гэгээтэйгээр харах боломжийг таны өмнө нээж өгнө. Дотнын хүнээ гомдоосон бол уучлах цаг иржээ. Өөрийн аз жаргалдаа хэт автан, бусдыг золиослох эрсдэл гаргасан байна.
Хумх: Гэнэтийн шийдвэр гаргах мөч тулгарна. Хайртай хүнтэйгээ болгоомжтой харьц. Сэтгэл зүйн сорилтой нүүр тулна. Хайртай хосуудын харилцааг амьдрал сорино. Аль болох гэртээ байхыг хичээ. Хайртай хүнтэйгээ маргалдаж болзошгүй байна. Бусдын хэлсэн үгэнд онцгой ач холбогдол бүү өг.
Загас: Амьдралын хэв маягтаа эргэлзэнэ. Өөрийгөө буруу зам дээр байгаа мэт санагдаж байвал өөрчлөлт яаралтай хийх цаг болжээ. Амьдралыг хааяа ч гэсэн зоосны нүхээр харахгүй байх нь зөв сонголт болно. Ирээдүйн хувь заяандаа итгэ. Амьдралын аахар шаахар асуудал таныг өдөр хоног өнгөрөөсөн нэгэн болгон хувиргаж байж мэднэ. Хувь заяаг тань ямар нэг далдын хүчин зүйл тодорхойлж байгаа гэж итгэх хэрэггүй.