Dark Light
Нийгэм | 2025-05-04

Х:19, Х:20 ЧИГЛЭЛИЙН АВТОБУСНЫ ЦАГИЙН ХУВААРЬ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны тавдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Чингис хаан олон улсын нисэх буудал руу зорчих Х:19 болон Х:20 чиглэлийн нийтийн тээврийн автобусны цагийн хуваарьт өөрчлөлт орж байна.

Автобусны чиглэл:

  • Х:19 чиглэл — Сүхбаатарын талбай – Чингис хаан олон улсын нисэх буудал

  • Х:20 чиглэл — Таван шар – Чингис хаан олон улсын нисэх буудал

Зогсоолууд:

  • Х:19 чиглэл: Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн 1-р буудал, Буянт-Ухаа спорт цогцолбор, Чингис хаан ОУНБ

  • Х:20 чиглэл: Буянт-Ухаа спорт цогцолбор, Архивын ерөнхий газар, Чингис хаан ОУНБ

Үнийн мэдээлэл:

  • Х:19 чиглэл — Том хүн: 15,000 төгрөг, Хүүхэд: 7,000 төгрөг

  • Х:20 чиглэл — Том хүн: 10,000 төгрөг, Хүүхэд: 5,000 төгрөг

Цагийн хуваарь:

Х:19 чиглэл

  • Сүхбаатарын талбайгаас хөдлөх цаг: 05:30–20:30 (цаг тутам)

  • Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөдлөх цаг: 07:40–22:40 (цаг тутам)

Х:20 чиглэл

  • Таван шараас хөдлөх цаг: 05:50–21:23 (ойролцоогоор 66 минут тутам)

  • Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөдлөх цаг: 07:40–23:13 (ойролцоогоор 66 минут тутам)

Зорчигчид өөрчлөгдсөн цагийн хуваарийг анхаарч, аяллаа урьдчилан төлөвлөх шаардлагатай байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00