Dark Light
Нийгэм | 2025-05-04

ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР ТОХИОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өнөөдөр Монголчуудын соёл, өв уламжлалын чухал хэсэг болсон Үндэсний бичиг үсгийн баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг үндэсний бичиг, хэл, соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү баярыг анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны зарлигаар үндэслэн тэмдэглэх болсон билээ.

Үндэсний бичиг үсгийн баяр нь хүүхэд залуус, иргэд олон нийтэд монгол бичиг сурах хүсэл сонирхол төрүүлэх, тэдэнд сургалтын дэмжлэг үзүүлэх, мөн монгол хэл бичигтэй холбогдолтой ёс заншил, түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой өдөр юм. Улс даяар боловсролын байгууллагууд, судалгааны хүрээлэнгүүд, номын сан, соёлын төвүүд энэ өдрийг угтан төрөл бүрийн уралдаан, үзэсгэлэн, хэлэлцүүлэг, хичээл сургалт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулдаг.

НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гоос 1966 онд есдүгээр сарын 8-ныг “Олон улсын бичиг үсгийн өдөр” болгон зарласныг дэлхий нийтээр ёслон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тэмдэглэх санаачилга нь дэлхийн хүн амын бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, бичиг үсэг мэдэхгүйн эсрэг тэмцэх олон улсын хүчин чармайлтыг дэмжих зорилготой бөгөөд бичиг үсгийн боловсролыг хувь хүн, нийгэм, улс орны хөгжилд чухал хөшүүрэг хэмээн үздэг.

Өнөөдрийн баяр бол монгол бичиг үсгийн дархлааг сэргээх, үндэсний соёлоо эрхэмлэн дээдлэх, залуу үедээ өвлүүлэн үлдээх их үйлсийн бэлгэдэл юм. Бидний өв соёлын нэгэн үнэт эрдэнэ болсон монгол бичгээ эрхэмлэн нандигнаж, дараа үеийнхэндээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүн бүрийн оролцоо чухал билээ.

Монгол бичиг – Монгол соёлын дархлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00