Dark Light
Нийгэм | 2025-05-04

ЗАВХАНЫ ЗУРГААН СУМАНД ЦАС ОРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Тавдугаар сарын 3-ны өдөр болон 3-4-нд шилжих шөнө Завхан аймагт "Бороо-1" экспедицийн хүрээнд үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагаа амжилттай хэрэгжиж, нийт 19 суманд хур тунадас орсон байна.

Цэцэн-Уул болон Увс аймгийн Баруунтуруун сумын орчмоос явуулсан уг ажиллагааны үр дүнд өдөртөө ихэнх нутгаар 0.0-2.0 мм, шөнөдөө 0.0-10.0 мм хур тунадас оржээ. Хамгийн их тунадас Тосонцэнгэл болон Их-Уул сумдад бүртгэгдсэн бөгөөд 10.0 мм бороо орсон байна.

Мөн шөнөдөө Их-Уул, Сонгино, Тэс, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан, Нөмрөг зэрэг сумдад нойтон цас орж, шуурга дэгдсэн бол Тэс суманд 6-8 см зузаантай цасан бүрхүүл тогтжээ. Цаг агаарын хувьд баруун болон баруун хойноос салхилж, салхины хурд 4-11 м/с, зарим үед түр зуур 10-16 м/с хүрч ширүүссэн байна.

Энэхүү үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагаа нь хөдөө аж ахуй, бэлчээрийн ус чийг хангах, гангийн эрсдлийг бууруулахад чухал үр дүнтэй байсныг Завхан аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газар мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00