Dark Light
Нийгэм | 2025-05-04

Х БОГД 10 НАС ХҮРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өнөөдөр — 2025 оны тавдугаар сарын 4-нд Монголын буддын шашны тэргүүн, Оройн дээд Очирдара Х Богд Жавзандамба хутагт 10 нас хүрч байна.

Тэрбээр 2015 оны тавдугаар сарын 4-нд АНУ-ын Вашингтон хотод мэндэлжээ. Эцэг нь Монгол Улсын Их Сургуулийн математикийн багш, шинжлэх ухааны доктор Ч.Алтаннар, харин эх нь “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч Н.Мөнхнасан юм.

Х Богд Жавзандамба хутагтын дүрийг 2016 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад айлчилж байсан Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам тодруулсан тухайгаа зарлаж, түүнийг Данзан Жамбал Чойжи Ванчүг хэмээх нэрээр өргөмжилсөн байна.

Улмаар 2023 оны гуравдугаар сарын 8-нд, Энэтхэгийн Дарамсала хотод болсон шашны ёслолын үеэр XIV Далай лам Х Богд Жавзандамба хутагтыг олон нийтэд анх удаа танилцуулж, түүнээс хойш тэрбээр Монголын буддын шашны тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, шашны үйл ажиллагаанд оролцож эхэлсэн юм.

Түүний нас биед хүрэх үйл явц, шашны хөгжилд оруулах хувь нэмэр нь Монголын шашин, соёлын амьдралд түүхэн ач холбогдолтой хэмээн олон нийт онцолж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00