Dark Light
Нийгэм | 2025-05-04

1198 ХҮН УЛААНБУРХАНЫ ХАЛДВАР АВЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний нийт 1198 тохиолдол бүртгэгдсэнээс 815 хүн эдгэрч, 115 хүн гэрээр, 268 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Улаанбурхан нь халдварлалтын өндөр хувьтай (96-98%) ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой өвчин юм. Өвчлөл ерөнхий боловсролын сургуулиудад голомтлон гарч байгаа тул хүүхдүүдийг улаанбурханы эсрэг вакцинд хамруулахыг Эрүүл мэндийн яам уриалж байна.

Вакцины үр дүн 90% бөгөөд дархлаа 20+ жил тогтдог. Вакцин 9 сартай, 2 настайд хийгддэг.

Улаанбурхан нь тууралт, халууралт, ханиалгах, нүд улайх, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрч, дархлаа султай тохиолдолд хүндэрч уушгины хатгалгаа, чих, нүд, тархины үрэвсэл үүсгэх эрсдэлтэй. Нас баралтын түвшин 1-1.8%.

Халдвар амьсгалын замаар болон бохир гар, гадаргуугаар дамждаг тул олон нийтийн газраар явахгүй байх, агааржуулалт хийх, дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэх, гэрийн ариун цэврийг сахих зэрэг нь урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14