Өнөө өглөө 10:00 цагийн байдлаар улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 41 чиглэлд 52 тээврийн хэрэгслээр 1653 зорчигч зорчиж байна.
Тээвэрлэлт ба замын нөхцөл:
-
Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгуудын нутгаар хур тунадастай байна.
-
Архангай аймгийн Цагаан даваа болон За. Солонготын даваа дээр том оврын болон суудлын автомашинууд замын зорчих хэсэгт бөөгнөрөл үүсгэж, зам боогдсон байна.
-
Ар.Тариат - За.Их уул хүртэл цасан шуургатай, зам даваа үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул жолооч нар анхааралтай зорчих шаардлагатай.
Цаг агаарын нөхцөл:
-
Өнөөдөр Баянхонгорын өмнөд хэсэгт салхи секундэд 26-28 метр хүрч ширүүсэх бол Говь-Алтайн өмнөд, Өмнөговийн баруун хэсэгт секундэд 18-20 метр хүрч ширүүсэх тул жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.
Тээвэрлэлт хэвийн байна:
Бусад нутгаар тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Гэсэн хэдий ч замын нөхцөл болон цаг агаарын байдлыг харгалзан, зорчигчид болон жолооч нарын аюулгүй байдалд анхаарал тавихыг зөвлөж байна.
Тээвэрлэлт болон замын нөхцөл байдлыг байнга хянаж, зөвлөмжийг дагаж мөрдөөрэй.