Хөвсгөл аймагт гарсан галын улмаас хохирсон “Шинэ Мөрөн” худалдааны төвд оёдлын үйл ажиллагаа эрхэлж байсан 19 түрээслэгчид шинэ шулуун оёдлын машин гардуулан өглөө.
Засгийн газраас худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж, Мөрөн сумын засаг дарга Х.Тайванбаяр нар түрээслэгчидтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ.
Мөн Хөвсгөл аймгийн удирдлагууд шинэ худалдааны төвийг богино хугацаанд барьж, арванхоёрдугаар сарын 1-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.
Энэ нь хохирсон иргэдийн ажлын байрыг сэргээх, амьжиргааг дэмжихэд чухал алхам болж байна.