Dark Light
Нийгэм | 2025-05-04

ХҮННҮ ХОТОД ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ЖИШИГ ТӨВ БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот болох Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг 1019 га талбайд барихаар төлөвлөжээ. Үүнээс 400 га-д нь логистикийн бүс байгуулах бөгөөд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төслийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг логистикийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдийн ажилтай газар дээр нь танилцав.

“Ти Ай Ложистик” ХХК, “Ландбридж” ХХК зэрэг компаниуд үйл ажиллагаагаа танилцуулж, ирээдүйд Хүннү хотод бий болох логистикийн төвийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ажлын хэсгийн зүгээс нийслэлийн төвлөрлийг сааруулах, тээвэр логистикийн хөдөлгөөнийг зохистой түвшинд хүргэхэд иргэд, компаниудын санал санаачилгыг тусган ажиллахаа онцолж, шинэ төвийг үйлчилгээ үзүүлэгч талуудын оролцоотойгоор, стандартын дагуу байгуулахаар зорьж буйг мэдээлэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14