БИЛГИЙН ТООЛЛЫН 8 2025.05.05 / ДАВАА ГАРАГ
ХАВРЫН ДУНД ЦАГААН ЛУУ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХӨХ НОХОЙ ӨДӨР
Үс засуулбал: Нас уртасна
Наран ургах, шингэх: 05:28-20:10
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын тавдугаар сарын 5, Сумьяа гараг. Билгийн тооллын 8, Үнэг одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 05:28 цагт мандан, 20:10 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Зуны уур орох улирал (14ц 11м). Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.