Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Тавдугаар сарын 4-5-нд шилжих шөнө Архангай, Өвөрхангай, Дундговийн нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, зам даваа, гүвээ цасанд хаагдах, авто замд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
2025 оны тавдугаар сарын 4-ний 20:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 5-ны 20:00 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд говийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -8...-13 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны ар, өвөр бэл, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0...+2 градус, өдөртөө сэрүүсэж +13…+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +13…+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -4...-6 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +12…+14 градус дулаан байна.