Dark Light
Нийгэм | 2025-05-05

АНХААР: СОЛОНГОТЫН ДАВААНЫ ЗОРЧИХ ХЭСГИЙГ НЭЭГЭЭГҮЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завханы Тосонцэнгэл-Архангайн Цэцэрлэг чиглэлийн улсын чанартай авто замыг тодорхойгүй хугацаагаар хаасан хэвээр байна. Завхан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Солонготын даваанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан А0603 дугаартай Цэцэрлэг- Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замыг 5-р сарын 4-ний өдрийн 17:00 цагаас хойш тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг гаргасан.

Тус чиглэлд өнөөдрийн 09.00 цагийн байдлаар хөдөлгөөнийг нээгээгүй байна.

5-р сарын 4-ний өдөр Солонготын даваанд их хэмжээний цас орж, мөстөж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна. Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн 9 алба хаагч 2 техниктэйгээр ажиллаж Солонготын даваанд саатсан 24 автомашин, 96 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Завхан АЗЗА компанийн ажилчид зорчих хэсгийн цасыг хусаж цэвэрлэсэн байна. Тиймээс иргэд та бүхэн цаг агаарын мэдээ мэдээллийг сонсож тухайн чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна. Зорчих чиглэлийн хөдөлгөөнийг цаг агаарын нөхцөл байдал, автозамын зорчих хэсэг бүрэн аюулгүй болсон үед нээх юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 5-р сарын 5-ны 08.00 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Завхан аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун, баруун өмнөөс секундэд 4-9 метр, түр зуур зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар +4...+9 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна гэж аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00