Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 48,012 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 518 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ. Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл:
- Хүний амь насыг хохироосон 7,
- Бусдын биед халдаж, хохирол учруулсан 175
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 22,
- Өмчлөх эрхийн эсрэг 154
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 17,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 15,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 100, бусад төрөлд хамаарах 28 хэрэг байна.
Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 78,785 зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдэж, 77,972 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дээрх нийт зөрчлийг шийдвэрлэсэн байна. Бүртгэгдсэн зөрчлийн хэргийг ангиллаар нь авч үзвэл:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 4178,
Танхайрах 246,
Хүний биед халдах 385,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 336,
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 72,686 бусад 933 зөрчил байна.
Дээрх 78,785 зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл:
-Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 262,
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, давтан зөрчил гаргасан үндэслэлээр баривчилж, эрх хассан 121,
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 498 иргэнийг торгож, Эрх хасах шийтгэл оногдуулсан бол 77,090 иргэнд торгох шийтгэл оногдуулжээ.
Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 102 иргэнд 30,300,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 193 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Эх сурвалж
| ЦЕГ Хэвлэл мэдээллийн төв
|