Dark Light
Нийгэм | 2025-05-05

АВТО ЗАМЫН 3 ДАХЬ КОРИДОРЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Батлан хамгаалахын сайд, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Улиастай-Алтай, Арц суурь-Түдэвтэй чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлснийг мэдээллээ.

Уг төслөөр Монгол Улсын гурав дахь авто замын коридор бий болох бөгөөд энэ нь урд, хойд хөршийн замын сүлжээ болон Ази, Европыг холбох шинэ гарц болох юм.

Бүтээн байгуулалтын эхний үе шатанд:

  • Завханы Цагаанхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат

  • Говь-Алтайн Тайшир зэрэг сумдууд хатуу хучилттай авто замаар холбогдоно.

Мөн:

  • Ховд-Улаангом чиглэлийн авто замын ажил энэ зун эхлэхээр төлөвлөгдсөн бол

  • Ховд-Улиастай, Алтай-Бургастай чиглэлийн замын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулагдаж байна.

  • Энэ онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хатуу хучилттай авто замтай болох юм.

Одоогоор баруун бүсийн 26 сум хатуу хучилттай авто замтай бөгөөд ирэх жилүүдэд энэ тоог 52-д хүргэх зорилт тавьсан байна. Мөн Завхан аймаг нь Баянхонгор болон Хөвсгөл аймагтай авто замаар холбогдож, улмаар дөрөв дэх авто замын коридор үүсэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа тэрээр илэрхийлжээ. Дээрх төслүүдийн хэрэгжилтэд шаардагдах 400 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг олон улсын хөнгөлөлттэй зээл болон улсын төсвөөс шийдвэрлэхээр ажиллаж буй бөгөөд баруун бүсээс сонгогдсон гишүүдтэйгээ хамтран зүтгэнэ гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00