АШУҮИС-ийн ректорын тушаалаар Нүд судлалын тэнхимийн эрхлэгч, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Нүд судлалын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор П.Баясгаланг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирлаар томиллоо. Анагаах ухааны доктор П.Баясгалан нь АШУҮИС-ийг онцгойлох дипломтой төгсөн АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимд дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, 2020 оноос АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Нүд судлалын тасгийн эмч, эрхлэгчээр одоог хүртэл ажилласан туршлагатай, шилдэг багш, эмч, судлаач юм.
Нийгэм | 2025-05-05
Сэтгэгдэл бичих