Dark Light
Нийгэм | 2025-05-05

ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 9 2025.05.06 / МЯГМАР ГАРАГ 
ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН ТАВАН ШАР ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР 
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Наран ургах, шингэх: 05:26-20:11 
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Огторгуй 
Аргын тооллын тавдугаар сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 9, Их морь одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 05:26 цагт мандан, 20:11 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00