2025 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Шинэ өөрчлөлтөөс олигтой үр дүн гарахгүй бололтой. Үүний оронд хуучин төлөвлөгөө дээрээ ажиллаж эртний түншүүдээ түшиглэсэн нь дээр. Шинэ түнштэйгээ хэл амаа ололцож чадахгүй ч найз нөхөд төрөл садан таны ажилд тус болохуйц үнэтэй зөвлөгөө өгч мэдэх юм. Дархлаа буурч, хууч өвчин хөдөлж магадгүй. Мэргэжлийн эмчид хандахыг зөвлөе.
Үхэр: Аз турших боловч зарим ажил амжилтай дуусах магадлалтай. Зээл болон бусад тусламж дэмжлэгт ажил хэрэгч хандан хурдан арга хэмжээ аваарай. Амьдралаа сайн сайхан байгаагаар бодож тунгааж чадвал эерэг эрч хүч урсан орж ирнэ. Өндөр настай хүмүүс эрүүл мэнддээ анхааралтай ханд.
Ихэр: Бодлогогүй алхам бүү хий. Аз туршсан ч эрсдэлд бэлэн бай. Бичиг баримт болон ажлын хуваариа зөв төлөвлө. Үр дүнгийн чанарт бүх анхаарлаа хандуул. Та өөрийн санаа нийлдэг хүмүүсийн дунд байвал цагийг таатай өнгөрүүлнэ. Гадаад нөхцөл байдал гэрээ хэлэлцээр байгуулахад хүндрэл учруулах болно.
Мэлхий: Олныг хамарсан үйл ажиллагаанд оролцох бол болгоомж илүүдэхгүй. Танд санамсаргүй хийхээр болсон ажил хэрэг өөрийгөө сорих шинэ нөхцөл байдлыг гаргаж өгнө. Зарим хүмүүс энэ үед хүсэн хүлээж байсан байр сууриндаа хүрч магадгүй. Харин замбараагүй байдал ноёлсон амьдралын хэв маягтай бол үүний үр дагавар нь амжилтад муугаар нөлөөлөх болно.
Арслан: Өөртөө итгэлтэй, тайван байх учир ямар ч үйл явдал өрнөсөн байр сууриа хадгалсаар байна.Өнөөдөр аль болох ойлголцлыг илүү үзэх тул нөхцөл байдал илүү намжмал харагдах бололтой. Хэрэв та өөрийгөө зөв илэрхийлж чадах юм бол ер бусын сэтгэл татам байж чадна. Олон янзын ажилтай байна. Өвөрмөц сонирхолтой хэн нэгэн хүнтэй уулзаж, танилцах магадлалтай.
Охин: Хэн нэгний хуурмаг хандлага хүлээж байна гэж бодох бололтой. Зөв хандлагатай байвал өөрийгөө харуулах бүрэн боломж олдоно. Шинэ танилтай болно. Энэ цаг үед нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоох магадлалтай. Харин муу хүмүүсээс худал шалтаг хэлж зугтаарай. Халдварт өвчин тусч болзошгүй тул биеийн дархлаагаа сэргээх эм бэлдмэл хэрэглэ.
Жинлүүр: Энэ өдрийн эерэг хандлагыг ашиглахыг хичээ. Зарим нөхцөл байдалд та муу зан чанараа ил харуулна. Болж буй үйл явдлыг хэт тэвчээргүй байдлаар хүлээн авах хэрэггүй. Санхүүгийн байдал илүү анхаарал татна. Нэмэлт орлого олох суваг нээхгүй бол та цалингаас цалингийн хооронд амьдарсаар байх болно.
Хилэнц: Од эрхсийн зарим таагүй нөлөөллийг өөрийн сэтгэлийн тэнхээгээр давах шаардлага гарна. Дарга удирдлагатайгаа эвтэйхэн харьцаж байж, цалингаа нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдүүлнэ. Төрийн ажил хийдэг бол хүмүүс өөрийн дураар ажлаа хийх боломж гарахгүй бололтой. Харин хайр дурлалын асуудал амжилттай байна. Энэхүү харилцаанд асуудал гарвал таны ойр дотнын найз тус болно. Гэр бүлийн дотно харьцаа таны амжилтад их нөлөөлнө.
Нум: Шинэ зүйл эхэлж байгаа хүмүүс шургуу хөдөлмөрөө үнэлүүлэхийг хүсэх болно. Илүү их нэмэлт орлого олохыг эрмэлзэнэ. Харин дуусгаагүй орхисон ажлаа заавал хийж дуусгаарай. Төсөөлөн бодох чадвар, арга эвийг олох ухаанаа ашиглан нэгэн хэвийн байдлаас гарахыг хичээгээрэй. Хариуцлагатай бөгөөд нөлөөтэй хүмүүстэй хамт цагийг өнгөрөөвөл нэг нэгнийхээ зорилгыг биелүүлэхэд бие биедээ туслах болно.
Матар: Санхүүгийн шаардлага тань зардлаа хэтрүүлэхгүй байх боломжийг бууруулна. Гэхдээ өр зээл тавихын эсрэг байгаарай. Дараагийн хэрэгцээгээ хэвийн хангах, орлого олох ямар нэгэн төлөвлөгөө зохио. Ялимгүй зөрчил хөдөлмөрийн бүтээмжид тань саад болж мэднэ. Та аль болох тайван байж өөрийгөө удирдаж чадах ч бусад хүмүүс тантай адил байхгүй бололтой.
Хумх: Ил тод байхгүй бол эргэн тойрныхонтойгоо ойлголцож чадахгүй. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуул. Хууль хүчний байгууллагынхантай бүү орооцолд. Одоо бий болсон нөхцөл байдлын улмаас хувийн болон олон нийтийн харилцаанд тэнцвэрт байдал шаардлагатай болно. Од эрхэс үл ойлголцсон байдлыг эвлэрүүлж, хэвийн харьцаанд оруулахад тусална.
Загас: Удирдан зохион байгуулах авьяасаа олон нийтийг хамарсан бүтээлч ажилд зориул. Болж өгвөл өөртөө сонирхолтой ажил эрхэл. Зарим хүсэлт, шаардлагад татгалзсан хариу өгөх эр зоригтой бай. Түр зуурын бүтэлгүйтэл таныг сандаргах ёсгүй. Зарим замаар цаашид явах хэрэггүй болсныг мэдэрнэ. Хайр сэтгэлийн ойлгомжгүй харилцаанд хүлцэнгүйгээр бууж өгч болохгүй.