Dark Light
Нийгэм | 2025-05-05

ХИЙМЭЛ ОЮУНЫ БАГШ БЭЛТГЭХ ҮНДЭСНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улсад хиймэл оюуны боловсролыг хүртээмжтэй болгох зорилготой “Үндэсний хиймэл оюуны аян”-ы хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна.

AI Academy Asia нь хиймэл оюуны боловсролыг хүртээмжтэй болгох алсын хараатайгаар 2025 оны 1 дүгээр сард үүсгэн байгуулагдсан бөгөөд хувь хүн болон олон нийтийг дижитал боловсролоор чадавхжуулан, эдийн засгийн өсөлт тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилготой ажиллаж байна. Түүнчлэн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан болон М банкны дэмжлэгтэйгээр “Үндэсний хиймэл оюуны аян”-ы нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

5 жилийн хугацаанд 2,250 багш бэлтгэнэ.

Тус хөтөлбөр нь Монгол Улсын хэмжээнд 5 жилийн хугацаанд 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумыг хамруулж, нийт 2,250 хиймэл оюуны багш бэлтгэх зорилготой. 2025 онд 450 багшийг хамруулахаар хөтөлбөрийн эхний шатыг амжилттай эхлүүллээ.

AI Academy Asia нь багш нарыг технологийн салбарт чадавхжуулж, хиймэл оюуны шинэ эринд сурагчдад сургалт явуулах өндөр мэдлэг, ур чадвартай болгохоор зорьж байна.

Сургалтын бүтэц ба шаардлага

Хөтөлбөрийн хүрээнд багш нар 6 сарын хугацаанд цахим болон танхим хосолсон сургалтад хамрагдах бөгөөд энэ нь 3 сарын эрчимжүүлсэн сургалт, 3 сарын бататгах сургалт гэсэн хоёр үе шаттай. Хөтөлбөрт оролцохын тулд дараах шаардлагуудыг хангасан байна:

  • Монгол Улсын ЕБС-д мэдээлэл зүй, математикийн чиглэлийн хичээл заадаг байх
  • Мэдээлэл технологийн суурь мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай
  • Онлайн сургалтад идэвхтэй оролцох чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • 6 сарын хугацаанд хөтөлбөрт тогтмол хамрагдах боломжтой
  • Сурсан мэдлэгээ сурагчдадаа түгээх чин хүсэл эрмэлзэлтэй байх

Хөтөлбөрийн үр дүн ба ирээдүйн боломжууд

Энэхүү хөтөлбөрийг амжилттай дүүргэснээр оролцогч багш нар дараах ур чадваруудыг эзэмших болно:

  • Програмчлалын анхан шатны мэдлэг болон хиймэл оюуны суурь ойлголт
  • Кодгүй хиймэл оюуны хэрэгслүүдийг ашиглах чадвар
  • Хиймэл оюуныг үр дүнтэй удирдах ур чадвар
  • Хиймэл оюуны ёс зүй, хариуцлагын талаар ойлголт
  • Их дата, алгоритмын суурь ойлголт
  • Хиймэл оюуны хичээлийн хөтөлбөр, сургалтын гарын авлагатай болох

Технологийн хувьсгалд оролцох эхний алхам өнөөдрөөс эхэлнэ.
21-р зууны хамгийн чухал чадваруудын нэг — хиймэл оюуны багш болох боломж танд нээлттэй!

Бүртгэлийн хугацаа: 2025 оны 4-р сарын 19-нөөс 5-р сарын 15 дуустал
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/S8M42iyLFGGFKiZh7

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.ai-academy.asia/mn болон https://www.facebook.com/profile.php?id=61574960835228 цахим хуудаснаас авна уу.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00