Говийн бүсэд гадаргын ус татах Орхон Онги, Хэрлэн Тооно төслийн Орхон Онги төслийн эхний шатны “Цагаан бургастай-Онги” усан цогцолборын "Цагаан бургастай-Онги" усан цогцолбор экологийн төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийн хүрээнд хийгдэх "Цагаан бургастай-Онги" усан цогцолборыг байгуулж, Улаан нуурыг сэргээх экологийн төслийг хэрэгжүүлэх санамж бичигт Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Говийн бүс, Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон бүсийн Засаг дарга нар санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр Онги гол болон Улаан нуурыг сэргээхэд усны төвшин тогтворжиж, 29 мянга гаруй хүн ард, 230 гаруй мянган толгой мал сүргийг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэнэ.
Нийгэм | 2025-05-06
Сэтгэгдэл бичих