Нийслэлийн Засаг даргын “Орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зохион байгуулах тухай”, “Эзэнгүй нохой, муурыг түр байрлуулан асрамжлах газрын ашиглалтын зардлыг шийдвэрлэх тухай” зэрэг захирамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурыг түр байрлуулан асрамжлах газрын үйл ажиллагааг эхлүүлсэн.
Иргэдийн эрүүл орчны аюулгүй байдлыг хангах, эзэнгүй нохой, муурын тоог бууруулах, зорилгоор мэргэжлийн байгууллагын албан хаагчдыг хуваарийн дагуу нэгдсэн журмаар дайчлан эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна.
Тухайн байранд 2025 оны тавдугаар сарын 6-ны өдрийн байдлаар 98 нохой, 33 муурыг байршуулан мал эмнэлгийн үзлэгт хамруулан нохойн гударга, халдварт гепатит, парвовирус, параинфлюнза, липтоспироз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамрууллаа.