Dark Light
Нийгэм | 2025-05-06

ХҮНД СУРТЛЫН ИНДЕКСИЙН ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь бодит судалгаа, мэдээлэлд үндэслэсэн бодлогын өмгөөлөл нөлөөллийн үйл ажиллагаа хийх зорилгоор бизнесийн орчинтой холбогдох судалгаа шинжилгээг тогтмол хийдэг билээ. МҮХАҮТ-ын бодлогын судалгаануудын нэг болох “Хүнд суртлын индекс” судалгааг 2004 оноос хойш хоёр жил тутам тогтмол явуулж ирсэн. Энэхүү судалгаа нь бизнес эрхлэгчдэд тулгарч буй төрийн үйлчилгээний хүндрэл, саад бэрхшээл, түүний өртгийг бодит дата дээр үндэслэн тодорхойлох, цаашлаад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгддэг юм. Энэ удаагийн судалгаа нь НҮБ-ын Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр “Хүнд суртлын индекс ба өртөг” нэрийн дор илүү өргөн хүрээг хамарч, судалгааны арга зүй, агуулгын хувьд шинэ шатанд гарснаараа онцлог боллоо.
2024 оны судалгаагаар бизнесийн үйл ажиллагаатай холбоотой төрийн үйлчилгээний хүнд суртлын индекс  2.85 оноотой байгаа нь  2021 оны судалгаанаас бага зэрэг сайжирсан хандлага ажиглагдаж байгаа хэдий ч төрийн үйлчилгээ авахад шаардагдах мэдээллийн хүртээмж, ойлгомжгүй байдал, бодлого боловсруулахад бизнесийн бодит оролцоо хангалтгүй, давхардсан зохицуулалтууд ихтэй, цаг хугацааг ихээр алддаг төрийн үйлчилгээний үйл явц зэрэг анхаарах шаардлагатай асуудлууд байгааг судалгааны дүнгээс харж болно. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00