2025 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 16:40 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Задгай” буюу Удирдлагын академийн хойд талд гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай очиход шинээр баригдаж буй барилгын нэг давхарт шалны материал шатаж байсан байна. Одоогоор галын тархалтыг хязгаарлаж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хэргийн шалтгаан нөхцлийг холбогдох мэргэжлийн байгууллагууд шалгаж байна.