2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 16:40 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Задгай” буюу Удирдлагын академийн хойд хэсэгт гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, шинээр баригдаж буй барилгын нэг давхарт шатаж байсан шалны материалыг 16:56 цагт хяналтдаа авч, галын тархалтыг зогсоожээ.
Гал түймрийг 17:23 цагт бүрэн унтраасан бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй тухай мэдээлэв.