Dark Light
Нийгэм | 2025-05-06

ОХИН: ХУВЬ ЗАЯАНЫ ЭРГЭЛТ ТАНЫ ТАЛД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ямар ч харилцаанд болгоомжтой хандаж, сэтгэлийн хөөрлөө дарах үе. Бусдын буруу байсан ч эелдэг харьцах нь чухал байна. Арилжаа наймаанаас төдий л ашиг гарахгүй байх. Бэлэн мөнгөө банканд хадгалуулах эсвэл эргэлтэд оруулах зэргээс сонголт хийх хэрэгтэй болно. Аж ахуйн асуудлаа шийдэх зүйлд хөрөнгө оруулахад буруудахгүй. 

Үхэр: Ажил ихтэй ч үр дүн нь тодорхой биш байна. Дарга удирдлагын зүгээс дарамт шахалт ирнэ. Элдэв таагүй явдал тохиолдоно. Гэхдээ бүү гутар. Удахгүй амжилтад хүрч, төлөвлөсөн бүхнээ амжуулах болно гэдэгт итгэ. Таны алсын хараа холч бодлыг од эрхэс ивээж байна. 

Ихэр: Засаг захиргааны байгууллага, шүүхэд хандвал сайн өдөр. Хуримтлагдсан асуудлууд хар аяндаа шийдэгдэх магадлалтай. Нөхцөл байдал бага зэрэг зөөлөрнө. Хууль шүүхийн асуудлууд түргэн шийдэгдэнэ. Биеийн хүчний хүнд хөдөлмөр хийхийг цээрлэ. Биеийн дархлааг сайн хамгаал. 

Мэлхий: Та хэрвээ гаднын дайралтад өртвөл цагийг нь олж хариуг нь зөв барь. Эргэн тойрныхоо хүмүүсийн зөвлөгөөг ав. Учир нь одоогийн нөхцөл байдал хөндлөнгөөс илүү тод харагдаж байна. Ажил хэрэгч холбоог ашиглан уулзалт хэлэлцээр товловол нааштай сайн үр дүн гарна. Өнөөдөр нэг хэвийн хоцрогдсон арга барилаар асуудалд хандахаас зайлсхий. 

Арслан: Ухаалаг харилцаа бусдын туршлаас суралцахад тустай. Өнөөдөр аливаа зүйлд идэвх сонирхолтой байх тул мэдээллийг хялбар хүлээн авах, анализ хийх чадвараараа ялгарна. Сонирхолтой мөрөөдөлтэй хүмүүс танилын хүрээгээ өргөсгөх боломж олно. Өөрийгөө зөв илэрхийлэх чадвар сайн байна.

Охин: Хувь заяаны эргэлт таны талд байна. Та хөрөнгө оруулалт хийх талаар бодож байгаа бол энэ нь цаг үедээ тохирсон оновчтой нямбай сонголт байх ёстой. Ажил төрөл ихтэй байх ч хайртай хүндээ зориулах цаг гаргаж чадна. Урьдын тасалсан холбоо харилцааг сэргээхэд сайн цаг. 

Жинлүүр: Ихэнх хүмүүс амьдралд хэрэгжих боломжгүй хуурмаг мэдээлэлд автаж мэднэ. Өөрийнхөө боломжийг хэтрүүлж үнэлснээс төвөгтэй нөхцөлд орж магадгүй. Хамтын үйл ажиллагаанд тааламжгүй байж мэдэх тул илүү бие даан ажиллах нь үр дүнтэй. Гэхдээ ажил хэргийн үнэн төрхөөс нүүр бууруулж болохгүй. Өнөөдөр хуучин харилцаагаа сэргээх юм уу шинээр хүнтэй танилцах нь таагүй үр дүн авчирна. 

Хилэнц: Ирээдүйн хувь заяатай холбоотой шийдвэр гаргахад сайн өдөр. Чухал харилцаанд таатай. Төрийн нэрийг барьсан ажилтнуудтай хамтран ажиллах шаардлага гарна. Өөрийн нөлөөгөө өргөтгө. Амьдралыг үзэх үзэл бодлоо өөрчлөх нөхцөл байдалд ч өөрийнхөөрөө бай. Танд зарим үед аз таарна гэдэгт итгэ. 

Нум: Орчин тойрондоо эерэг нөхцөл байдал үүсгэх өдөр. Санхүү мөнгө хүрэлцэхгүй ч гэсэн шинэ ажлаа зоригтой хийх хэрэгтэй. Бодит амьдрал дээр зоригтой шийдэмгий бай. Зарим хүндрэлтэй үед таны найзууд тус болно. Танд нэгэн хэвийн байдлыг өөрчлөн ер бусын хирээс хэтэрсэн зүйл хийх санаа төрнө. 

Матар: Өнөөдөр таны авьяас, ур чадварыг тод харуулах боломж гарч ирнэ.Хүндрэлтэй асуудлыг их тоох хэрэггүй. Гэхдээ мэдээж асуудлыг хурдан шийдэж чадвал сайн. Өөрийн зөв бодол санааг ашигтай юманд зарцуулж, урам зориг өгөх ажил эрхлэх нь хамгийн чухал байна.

Хумх: Өнөөдөр эмх замбараагүй байдал ноёлох хандлагатай тул чухал шийдвэр гаргалгүй хойшлуул. Санхүүгийн асуудлаа шийдэх боломж гарна. Аливаа зүйлд эргэцүүлэн бодож тэвчээр гарган ул суурьтай ханд. Хувь заяаны бэлэглэж байгаа болгоныг ашигла. Албан тушаал ахих асуудалд гэнэтийн өөрчлөлт гарах магадлалтай. 

Загас: Ажил төрөл, бизнестэй холбоотой ажлын санал ирнэ. Үүссэн асуудлууд хоёр талд харилцан ашигтай шийдэгдэнэ. Таагүй байдлаас гарах арга зам гарч ирнэ. Найз нөхдөөсөө тусламж хүсэхээс бүү нэрэлх. Амьдралын ирээдүй зарим зүйл дээр ч болов илүү тодорхой болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00