Dark Light
Нийгэм | 2025-05-07

НОГООН БҮС, ЗУСЛАНГИЙН ЧИГЛЭЛД АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгавар, нийслэлийн Онцгой комиссын "Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай" 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн 2025 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс өдөр бүр  ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэж байна.
Давхардсан тоогоор 960 алба хаагч 240 тээврийн хэрэгсэлтэйгээр ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 79 аж ахуй нэгж байгууллага, 4019 иргэн, 539 тээврийн хэрэгсэлд ой, хээрийн болон шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн байна.
Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой, хээрийн гал түймрийн 3, шар өвсний гал түймрийн 255 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс хөдөлгөөнт эргүүл хяналтын бүрэлдэхүүн шар өвсний гал түймрийн 52 удаагийн дуудлагад шуурхай унтрааж ажиллалаа. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00