Солонготын даваанд цас орсны улмаас халтиргаа гулгаа их байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа. 2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр ихэнх нутгаар нойтон цас, хур тунадас орж Солонготын даваанд болон авто замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул иргэд та бүхэн холын замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуйтай, дулаан хувцастай явахыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна. Солонготын даваанд Завхан АЗЗА ХХК-иас 1 механизм, 2 үйлчилгээний машин 7 ажилтантай замыг хусаж, цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Нийгэм | 2025-05-07
Сэтгэгдэл бичих