2024 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Үл таних хүн орж ирээд миний хоолойг боож гар утсыг минь аваад явчихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахад насанд хүрсэн эрэгтэй М нь шунахайн сэдлээр айлын тооноор гэрт нь нэвтэрч, насанд хүрээгүй Б-ийн биед халдаж, гар утсыг нь авсан болохыг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүрүүлээд байна.
Нийгэм | 2025-05-07
Сэтгэгдэл бичих