Ахмад настнууд тэтгэврээ 100 хувь барьцаалан зээл авдгаас болж санхүүгийн дарамтад орж буйг үндэслэн Монголбанк гуравдугаар сарын 1-нээс зээлийн өр, орлогын харьцааг шинэчилжээ. Энэ нь бага тэтгэвэртэй ахмадуудад хүндрэл учруулсан тул тэтгэврийн 50 хувийг нь өөрт нь үлдээж, үлдсэн хэсгийг зээлд зориулдаг зохицуулалт хийхээр хэлэлцэж байна гэж ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан мэдэгдэв.
Мөн ахмадуудын зээлийн хүүг бууруулах чиглэлээр арилжааны банкуудтай хэлэлцээ эхлүүлэх бөгөөд Тэтгэврийн сангийн чөлөөт үлдэгдлийг өндөр хүүтэй хадгалуулж буй банкуудад хүүгийн хөнгөлөлт үзүүлэхийг шаардана. Ойрын хугацаанд шийдвэр гарна гэж тэрээр онцоллоо.