Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар хур тунадас орж байна. Зарим нутгаар цас орсны улмаас 15.00 цагийн байдлаар Мөрөн сумаас Галт, Шинэ-Идэр, Жаргалант сумын чиглэлд хөдөлгөөн үйлдэх боломжгүй байна гэдгийг Хөвсгөл аймгийн ОБГ-аас мэдээллээ. Дээрх сумын чиглэлд зорчдог Зүүн хоолой, Бумбат, Шивэртийн даваанууд хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагджээ.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн зам, давааны нөхцөл байдал сайжиртал энэ чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.