Dark Light
Нийгэм | 2025-05-07

МЭЛХИЙ: СЭТГЭЛ САНААГАА ӨӨДРӨГ БАЙЛГА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ихэнх хүмүүсийн хувийн амьдралд гол үйл явдал болно. Өөрийн зөн билигтээ илүү итгэ. Бусдыг ойлгож уучлах нь бүгдээс чухал үе. Харилцан үл ойлголцол гарч болзошгүй тул чухал уулзалтаа хойш нь тавь. Та маш уян хатан хандах ёстой. Амьдралын зам аяндаа элдэв бэрхшээлээс гарах гарцыг зааж өгнө.
 
Үхэр: Саад бэрхшээлийн учир шалтгааныг ойлгож, бүх зүйлийг эергээр шийдэж чадна. Уулзалт төлөвлөх, гэрээ хийх, мэдээлэл солилцох зэрэгт сайн өдөр. Харин гэнэтийн хэрүүл маргаан гарч магадгүй учраас хэн нэгэнтэй санамсаргүй үг зөрөхөөс болгоомжил.
 
Ихэр: Од эрхэс хурц ухаан, урлан бүтээх чадварыг дэмжинэ. Ажлын салбартаа амжилт олно. Та өөрийгөө хурц ухаантай, гайхалтай байгаагаа мэдэрнэ. Шинэ танилтай болох магадлалтай. Үнэнч хайрын холбоонд тааламжтай цаг үе. Таны гэр бүлд сайхан уур амьсгал бүрдэнэ.
 
Мэлхий: Сэтгэл санаагаа өөдрөг байлга. Өнгөрсөн үетэй холбоотой олон асуудал үүсэх тул гаргаж буй шийдвэртээ хариуцлагатай ханд. Ажил хэрэгт чин сэтгэлээсээ хандаарай. Хамт олондоо хүндлэгдэхийн тулд зорилготой бай. Өнөөдөр таны ажлын бүхий л амжилтыг тодорхойлох уулзалт болно.
 
Арслан: Аар саар хэрэгцээнд барьцаалагдан бусдын эрхэнд автах магадлалтай. Сэтгэлийн хат сайтай байж, зарим зүйлийг золиослоход бэлэн бай. Ажил хэргийн төлөвлөгөөгөө гэнэтийн нөхцөл байдалд орвол өөрчлөх шаардлагатай тул сэтгэл зүйгээ бэлд. Шинэ танилуудтай болох, харилцаа холбоогоо өргөтөхийг хичээх хэрэгтэй.
 
Охин: Алдагдалд орж болзошгүй. Санхүүгийн асуудал үүсвэл холбогдох арга хэмжээг цаг алдалгүй ав. Та гаднын нөлөөнд хэтэрхий автаж, чухал асуудал дээр өөрийн гэсэн үзэл бодлоо гээсэн байж магадгүй. Бодлогогүй алхам хийвэл ажил амьдралын тэнцвэрээ алдах магадлалтай. Аливаа зүйлийг сайн бодож хий. Олныг хамарсан арга хэмжээнд хосууд хамтдаа оролцох нь харилцааг улам дотносуулна.
 
Жинлүүр: Өнөөдрийн үйл явдлыг ухамсартайгаар чиглүүлж чадна. Үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийж, тунгаан бодоход таатай байна. Өөрийнхөө хүсэн хүлээж буй үр дүнд хүрэх тийм л зүйлийг хийх ёстой үе. Ёс суртахууны асуудалд анхаарлаа төвлөрүүлж, үйл ажиллагаанаасаа эрхэм дээд чиглэлд хүрэх арга зам олохоор тэмүүлнэ.
 
Хилэнц: Зөн совингоо дагаж чимээгүй амьдар. Элдэв сорилт эргэлзээг даван туулах хүч чадал танд байна. Ашиг сонирхлын ноцтой зөрчлөөс болж хамтарсан төсөл эхлэхэд саад тотгор учирч болзошгүй. Энэ үед баримт бичигт гарын үсэг зурахаа түр хойшлуул.
 
Нум: Ажил хэргийн тулгамдсан асуудлыг тэр дор нь шийдвэрлэ. Хойшлуулсан ажил хэргээс болж удахгүй зөрчилдөөн үүсэж магадгүй. Гэр бүлд ч асуудал гарна. Ялихгүй зүйлээс болж хэрүүл маргаан гарч магадгүй тул тэвчээртэй бай. Үр хүүхдийнхээ хүмүүжилд зөв арга барилаар хандаарай. Жижиг зүйлд хэт их анхаарал бүү хандуул.
 
Матар: Өдөр тутмын ажил танаас өргөн мэдлэг, уран бүтээлч сэтгэлгээг шаардаж байна. Олсон амжилтдаа сэтгэл ханалгүй илүү урагшлахын төлөө тэмцэх хэрэгтэй цаг үе. Залуу хосуудын хайр сэтгэлийн харилцаанд сэтгэл дундуур байдал илэрч мэднэ. Ганц бие хүмүүс сэтгэл санаа тогтворгүй болно. Хэрэгцээ багатай харилцаа холбоогоо багасгаж, ганцаар байхыг хичээ.
 
Хумх: Та төлөвлөсөн ажил хэрэг бүтвэл удаан хугацааны үйл явцыг тодорхойлно. Харин чухал бичиг баримтад гарын үсэг зурах, томоохон худалдан авалт хийхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Таагүй нөхцөл бүхий гэрээ хэлэлцээрийг эргэн хар. Эрүүл мэнддээ анхаарах цаг болсон тул эмчилгээ сувилгаа эхлэхэд тохиромжтой.
 
Загас: Мэдлэг туршлагаа дээшлүүлэхтэй холбоотой чухал асуудлыг шийдэхээр төлөвлө. Эрхэлсэн ажилдаа нямбай ханд. Албан тушаал ахих, гэр бүлдээ нэр хүндээ өсгөх магадлалтай. Өөрийн хүрсэн амжилтаас асар их таашаал авна. Бизнес эрхэлдэг хүмүүс хөрөнгө оруулалт тийм ч хурдан үр өгөөжөө өгөхгүй гэдгийг ойлгох болно. Ажлын үр дүнд гаднын нөлөө илүү оролцоотой байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00