Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Төмөрбулаг, Галт, Шинэ-Идэр, Жаргалант сумдын чиглэлд Цагаанбургас, Зүүн хоолой, Бумбат, Шивэртийн даваанууд хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал, хөдөлгөөн үйлдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээлэл болон холын замд гарах бол замын нөхцөл байдлын талаар сайтар судалж хөдөлгөөн үйлдэх,
Чухал шаардлагаар замд гарах бол дулаан хувцаслах, хувийн бэлтгэлийг хангах, бензин, шатахууны нөөцийг хангах,
Малчид ойрын бэлчээрт малаа бэлчээх, тусгай хэрэгцээт иргэн, бага насны хүүхэд, өндөр настай иргэнийг малд явуулахгүй байх
Мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа заавар зөвлөмж, мэдээ мэдээллийг дагахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
