Энэ сарын 3-ны өдөр /2025.05.03/ Булган аймгийн Тэшиг сумын нутаг Хужирт багийн Тасархай гэх газарт хаваржиж буй С.Батмөнхийн малын бэлчээрт хүрэн баавгайн бамбарууш ирсэн тухай мэдээлэл байгаль хамгаалагчдад иржээ. Мэдээллийн дагуу Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын захиргаанаас БОУАӨЯ болон Амьтан асрах төвийн мэргэжилтнүүдэд мэдэгдэж, хоол тэжээлийн болон хэрхэн асран хамгаалах талаар зөвлөмж мэдээлэл авсан байна. Одоогоор хамгаалалтын захиргааны дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан бүлэг бамбаруушид оромж байр бэлдэн, мэргэжилтнүүдийн заавар зөвлөмжийн дагуу асран хамгаалж байна.
Нийгэм | 2025-05-07
Сайшаалт Ерөөлт [202.126.89.122]
2025-05-08 09:49:38
...ЭНЭ ХӨӨРХӨН БАМБАРУУШИЙГ САЙН ТЭЖЭЭЖ ТЭНХЭРҮҮЛЖ БАЙГААД БАЙГАЛЬД БУЦААЖ ТАВИХ ХЭРЭГТЭЙ..
|
Сайшаалт Ерөөлт [202.126.89.122]
2025-05-08 09:49:35
...ЭНЭ ХӨӨРХӨН БАМБАРУУШИЙГ САЙН ТЭЖЭЭЖ ТЭНХЭРҮҮЛЖ БАЙГААД БАЙГАЛЬД БУЦААЖ ТАВИХ ХЭРЭГТЭЙ..
|
Сэтгэгдэл бичих