Монгол Улсын 2024 оны гол татвар төлөгчдийн жагсаалтыг Татварын Ерөнхий Газраас мэдээлсэн. Төрийн компаниудаас Эрдэнэс Тавантолгой, хувийн хэвшлээс Энержи Ресурс компани 2024 оны том татвар төлөгчдийн жагсаалтыг тэргүүллээ. Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч, гол татвар төлөгч компаниуд 2024 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн 27.4 их наяд төгрөгийн татварын орлогын ачааны хүндийг үүрч, ажлын байр бий болгож, баялаг бүтээж байгаа гол аж ахуйн нэгжүүд юм.
Энержи Ресурс компанийн хувьд 2024 онд улсын төсөвт нийт 600 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж, сүүлийн 10 гаруй жилийн турш шилдэг татвар төлөгчдийн эгнээнд тогтвортой бичигдэж байна. Нийлбэр дүнгээр, өнгөрсөн 16 жилийн хугацаанд улсын төсөвт нийт 2.6 их наяд орчим төгрөгийн татвар төлжээ. Хөгжлийн түүчээ болсон нийт татвар төлөгч ААН байгууллага, иргэдэд Татварын Ерөнхий газраас талархал илэрхийлсэн юм.
Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан татвар төлөгчдийг Татварын Ерөнхий газрын албан ёсны сайтнаас https://www.mta.gov.mn/news/detail/68187bacb50f6076d5e86989 дэлгэрэнгүй харах боломжтой.