Dark Light
Нийгэм | 2025-05-08

ХЭҮК: ТҮЦ ЭРХЛЭГЧДЭЭС ГАРГАСАН ГОМДЛЫГ ШАЛГАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Засаг даргын А/237 захирамжийн дагуу зам талбай, автобусны буудал дээр байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаа. Энэ нь аж ахуй эрхлэх, ажил хөдөлмөрөө өөрсдөө сонгох зэрэг хүний эрхийг зөрчиж байна хэмээн үзсэн зарим иргэн ХЭҮК-т гомдол гаргасан.
Гомдлын дагуу дөрөвдүгээр сарын 25-наас хойш ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөллийг дөрөв дэх удаагаа албан ёсоор хүлээн авч уулзлаа. Мөн нөхцөл байдалтай  биечлэн очиж танилцахаас гадна эсэргүүцэл илэрхийлж шаардлага тавьсан иргэдтэй байнга уулзаж санал бодлыг нь сонсож байна. 
Түүнчлэн хоёр талын байр суурийг сонсохоор нийслэл, дүүргийн удирдлагуудтай  уулзаж, гомдол гаргасан иргэн бүрийг ганцаарчлан хүлээн авч нөхцөл байдлыг нь сонсох, санал болгох ажлын байр бусад боломжоо танилцуулж дундын хувилбар гаргах, цаашид ТҮЦ нүүлгэн шилжүүлэхдээ хүний эрхийг дээдэлж, хуулийн дагуу ажиллах зөвлөмж өгсөн. 
Өнөөдөр /2025.05.08/ болсон ТҮЦ эрхлэгч иргэдтэй хийсэн уулзалтаар нийслэл, дүүргийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцсон эсэх, нөхцөл байдал өөрчлөгдөж зөвшилцөлд хүрсэн зэргийг тодруулав. Энэ үеэр ХЭҮК хуульд заасан чиг үүргийн дагуу гомдлыг шалгаж  дүгнэлт гаргах үйл явц үргэлжилж буйг тайлбарлалаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00