Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны урд замд энэ оны тавдугаар сарын 7-ны өдрийн 07:00 цагийн орчимд “Марк, улсын дугаар тодорхойгүй автомашин унадаг дугуйтай зорчигчийг мөргөж, хэргийн газрыг орхиж зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад Hyundai Elаntra маркийн автомашиныг насанд хүрээгүй хүн жолоодон явсныг олж тогтоон, тээврийн хэрэгслийг ачиж саатуулан, шалгалтын ажиллагааг хийж байна.
Зам тээврийн осолд холбогдсон жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тохиолдолд хуульд зааснаар хариуцлага тооцдог болохыг анхааруулж байна.